“Вэнь Тянь” туршилтын бүхээг ямар ямар чадавхтай бэ?
2022-05-23 15:34:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын сансрын станцын системийн ерөнхий инженер Ян Хун саяхан Бээжинд хэлэхдээ, Хятадын сансрын станц “Вэнь Тянь” туршилтын бүхээгийг угсарч, туршин ажиллуулах зэрэг ажлыг дуусгаад байна. Үүнээс гадна “Мэн Тянь” туршилтын бүхээгийг угсарч, холбогдох туршилтын ажлыг гүйцэтгэгдээд байна. Одоо газар дээр туршин ажиллуулж байна гэжээ.

Саяхан Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ян Хун танилцуулж хэлэхдээ, “Вэнь Тянь” туршилтын бүхээгт “Тянь Хэ” бүхээгтэй нэгэн адил сансрын нисэгчийн амьдрах тоног төхөөрөмжийг угсарсан, цөм болсон бүхээгийн хамт сансрын нисэгчийн халаа сэлгээ хийх хугацаанд дахь 6 хүний амьдралыг хангаж чадна гэжээ.

Ян Хун танилцуулж хэлэхдээ, “Вэнь Тянь” туршилтын бүхээгт жижиг хэлбэрийн робот гар угсарч, дангаар ашиглаж болох бөгөөд цөм болсон бүхээгийн робот гартай хамт ашиглаж, сансрын нисэгч задгай сансарт гарах, бүхээгийн гадна байрлуулсан тоног төхөөрөмжийг засан сэлбэх зэрэг ажлыг гүйцэтгэж болно гэв.