Эцэг хүү хоёрын эх оронч үзэл
2022-05-24 12:40:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин аав Ши Жүншюний 88 насны ойд зориулан бичсэн захидалдаа “Та Хятадын ард түмний төлөө арлын шар шиг зүтгэж ирсэн. Энэ нь надад өөрийнхөө бүх хүч хөдөлмөрийг улс, ард түмэндээ зориулах зориг итгэл өгсөн” гэж бичжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, аваасаа уламжлан авсан олон сайхан нандин чанарын нэг нь эх оронч үзэл юм гэжээ. 

“Би бол тариачны хүү”

Ши Жүншюн бол ард олны дундаас төрж гарсан ардын удирдагч билээ. Тэрбээр өөрийгөө хэзээд тариачны хүү хэмээн тодорхойлж, хөдөлмөрчин ард түмний нэгэн гишүүн гэж тунхагладаг.


△ 1946 он Ши Жүншюн Хятадын Шааншь мужийн умард нутагт

Ши Жүншюн 20 насандаа Хятадын баруун хойдын Шааншь, Гансугийн зааг нутаг дахь хувьсгалын суурин газрыг байгуулах ажилд гар бие оролцож байжээ. Тэрээр тэмцлийнхээ явцад нам ард түмэн бол хоорондоо мах цусны тасархай лугаа салшгүй холбоотойг цаг үргэлж сануулдаг байв. Ард олны дэмжлэг байхгүй бол бидний үйлс гэж байхгүй гэж хэлэх дуртай нэгэн.

Тухайн үед Ши Жүншюний ажлын өрөөнд эгэл иргэд дүүрэн, ард олон түүнийг эрхэм найзын ёсоор дотночилдог байжээ.


△ Ши Жүншюний ажиллаж асан хашаа

Ши Жиньпин хэлэхдээ, өвөө маань тариачин байсан. Аав ч тариачин байснаа хувьсгалын үйл хэрэгт нэгдсэн. Би ч долоон жил тариан ажилд оролцсон гэж байв.

1969 онд 16 настай Ши Жиньпин сэхээтний хувиар Бээжингээс Шааншь мужийн Лянжяхэ тосгонд 2400 хоногийг тариачидтай хамт өнгөрүүлсэн юм. 

Ши Жиньпин хэлэхдээ, өлсөхөд нутгийн иргэд хоолоо бариад ирдэг, хувцас хунарыг минь ч тэд угааж цэвэрлэж өгдөг. Тэд надад тусалж, байнга дэмжиж, хамгаалж байсан. Тэдний нандин чанар надад ихээхэн нөлөөлсөн гэжээ.

Лянжяхэ тосгонд Ши Жиньпин тариачидтай гүн зузаан нөхөрлөл тогтоосон төдийгүй Хятадын хөдөө тосгон хийгээд тариачдын амьдралыг гүнээ ойлгож эх орноо таньсан.

Ард олныг сэтгэлдээ тээж явдаг

2021 оны 9-р сард Хятадын Шааншь мужийн Юйлинд ажиллаж байхдаа Ши Жиньпин аавынхаа ажиллаж амьдарч байсан газрын нэг ХКН-ын Сүйдэ хорооны тууринд очиж байжээ.


△ Ши Жиньпин ХКН-ын Сүйдэ хорооны туурьтай танилцаж байгаа нь

Үзмэрийн танхимд “Ард олны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр” гэсэн үг дурайж байлаа.


△ Ши Жүншюн Гуандүнд аж ахуйн нэгжтэй танилцаж байгаа нь

Ши Жиньпинийг төрийн албан хаагч болсны дараа Ши Жүншюн түүнд хандан хэдий “Чи том дарга болсон ч ард түмэндээ нэгэн үзүүрт сэтгэлээр үйлчлэхээ л битгий умартаарай. Ард түмний төлөө үнэн сэтгэлээсээ бодож зүтгэж, ард олонтойгоо ойр байх хэрэгтэй” гэж захиж байжээ.

Ши Жиньпин аавынхаа энэ үгийг огооролгүй явсаар өнөөдөрт иржээ. Өнгөрөгч зууны 80-аад оны эхэн үед Ши Жиньпин Хятадын Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Хүмүүс Ши Жиньпинийг ажлын өрөөндөө зүгээр сууж байхыг ер хараагүй гэдэг. 


△ 1983 онд Ши Жиньпин гудамжинд ширээ байрлуулж ард олны саналыг сонсч байна

1988 онд Ши Жиньпин Хятадын Фүжянь мужийн Ниндэ бүсийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа, тус газрын Шөүнин сяний алс буйд нутагт очихын тулд бүтэн өдөржин явсан гэдэг. Тухайн үед орон нутгийн иргэд “Манай энд ирсэн хамгийн том дарга” гэж түүнийг магтаж байжээ. 

Улс гүрэн бол ард олон. Ард олон бол улс гүрэн

Ши Жүншюн нэгэн насаа Хятадын хувьсгалт бүтээн байгуулалтад зориулсан байдаг. БНХАУ байгуулагдсаны 50 жилийн ойн ёслолд Ши Жүншюн Тянь Ань Мэний төв асар дээрээс “ Улс гүрэн бол ард олон. Ард олон бол улс гүрэн гэдгийг мартаж ерөөс болохгүй” гэж хэлсэн байдаг.


△ 2012 оны 12-р сарын 30-нд Ши Жиньпин Хятадын Хэбэй мужийн Фүпин сяньд хүнд хүчир ахуйд аж төрж буй ард олны амьдралтай танилцаж байгаа нь

Ши Жиньпин ч мөн олон удаа “Улс гүрэн бол ард олон. Ард олон бол улс гүрэн” гэж хэлсэн байдаг.

2012 онд ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпин Хятадын туйлын ядуу 14 бүс нутгаар явж, 50 гаруй удаа ядуурлыг бууруулах ажилтай танилцаж, улс орноо нийтээр нь ядуурлаас ангижруулахыг өөрийн үүрэг хариуцлагаа болгож иржээ. 

2017 оны 10-р сарын 25-нд Ши Жиньпин ХКН-ын 19 дэх сонгуулийн нэгдүгээр бүгд хуралд “Нам болон ард түмэн түүхт үүргээ бидэнд өгсөн юм. Энэ нь бидэнд итгэж найдсан явдал болно. Бид анхны зорилтоо үл умартан, үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээнгүй ажиллаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт ялалтад хүрэх ёстой” гэжээ.

Ши Жиньпин болон түүний аавын эх оронч сэтгэл бол өөрийгөө умартан эх орныхоо төлөө бүх хүчээ зориулах уриа дуудлага юм.