Орос-Украины мөргөлдөөн дэлхийн үр тарианы зах зээлд нөлөөлж байна
2022-05-25 19:56:42
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед Орос-Украины мөргөлдөөн дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Дэлхийн үр тариа, эрчим хүч экспортлогч хоёр том орон ийм байдалд ороод байна гэхээр түүний геополитикийн зөрчил нь дэлхийн үр тарианы зах зээлд нөлөө үзүүлэхгүй гэхэд хэцүү.  

2021-2022 онд дэлхийн үр тарианы үнэ дахин өсөж байна. Олон улсын үр тарианы зөвлөлийн мэдээлснээр, үр тарианы нөөц дараалан тав дахь жилдээ буурах хандлагатай байгаа бөгөөд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дахин 22 хувиар өсөж, Орос-Украины мөргөлдөөний улмаар өсөлтийг цаашид нэмэгдүүлж болзошгүй гэж НҮБ төсөөлж байна.

Орос, Украин нь улаан буудайн экспортоороо дэлхийд тус тус нэгдүгээр, тавдугаарт ордог. Орос, Украин нь дэлхийн зах зээлд 19%-ийн арвай, 14%-ийн улаан буудай, 4%-ийн эрдэнэ шиш хангадаг болохоор тэдний геополитикийн зөрчил үр тарианы зах зээлд ямар их нөлөөлж байгаа нь ойлгомжтой.