Зуны эхэн сарын их хотын амьдрал
2022-05-27 17:14:12
Share
Share this with Close
youtube WeChat

Үзэмж бүрдсэн ногоон зам, цэцэрлэгт хүрээлэн, хүмүүсийн амьдралыг чимнэ. Сүүлийн жилүүдэд Хятадын олон газар хотын ногоон хөгжлийн шинэ арга замуудыг үргэлжлүүлэн судалж, илүү үзэсгэлэнтэй, илүү ногоон, илүү амьдрахад таатай хотууд нь хүмүүст гэрээсээ гарах олон шалтгааныг бий болгож байна.

Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Ри Жао хотод, амраг хосууд далай эрэгээр зугаалж яваа нь.

Хятадын зүүн хойд нутгийн Ляо Нин мужийн Да Лянь хотод, хотын иргэд Ин Гэши ургамалын паркд майхан барьж амарцгаана.

Хятадын зүүн нутгийн Жянсу мужийн Хуай Ань хотод, хүүхдүүд усаар тоглож байгаа нь.

Хятадын зүүн хойд нутгийн Ляо Нин мужийн Мүгдэн хотод, хүүхдүүд тоглож буй нь.

Хятадын зүүн хойд нутгийн Ляо Нин мужийн Мүгдэн хотод, хотын иргэд луу тоглуулж бүжиглэцгээнэ.

Хятадын баруун өмнө нутгийн Гуанси мужийн Жуан үндэстний өөртөө засах орны У Жөү хотын гүйгч

Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Янь Тай хотод, хотын иргэд нохойгоо тоглуулж яваа нь.

Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн мужийн Харбин хотод, үдшийн гэгээ Жян Пань талбайг чимэв.