5-р сарын 26-нд Хятадын нэрт зураач Хань Мэйлиний уран бүтээлийн үзэсгэлэн Аньхүй мужийн Дүрслэх урлагийн музейд нээгдэж, түүний уран бичлэг, бэхэн зураг, уран баримал, модон сийлбэр, ган урлал, ардын гар урлал зэргийн 400 гаруй ширхэг уран бүтээлийг дэлгэжээ.
Онцлон дурдахад Хань Мэйлинь бол Бээжин-2008 зуны олимпын бэлэг тэмдэг болсон таван хүүхэлдэйн дизайнер юм.