Шиньжяны уран дархан
2022-06-03 18:22:20
Share
Share this with Close
youtube WeChat

 

2021 оны 9-р сард Шиньжяны Шачэ эртний хотоор сурвалжилгын аянд хамрагдан явахдаа уран дархан Маймайт Имин Тухеттэй танилцлаа. Хөл хөгжөөн ихтэй эртний хотын гудамжин дахь гар урлалын бүтээгдэхүүний жижигхэн дэлгүүрийнхээ гадаа тэрээр зэс тогоогоо давтан давтан сууж байлаа. Маймайт Имин Тухет энэ жил 63 настай, уран дархны удамтай айлын дөрөвдүгээр үеийн залгамжлагч аж.

2020 оны 11-р сард Хятад улсын хөдөлмөрийн баатруудаа шагнан урамшуулах хурал дээр дээд удирдагч үг хэлж, ажлынхаа төлөө сэтгэл зүтгэл гаргасан хөдөлмөрийн баатруудыг сайшаасан бөгөөд ажилдаа анхаарлаа төвлөрүүлж шийдэмгий нямбай төв чанга хянуур дэрээ гаршсан уран дархны зориг санаатай байхыг бүх нийтдээ хандан уриалсан юм. Шиньжяны өвөөг харах агшнаа яг л уран дархны зориг санаа гэгчийг бодитой харуулсан мэт санагдлаа.