Хятадын уламжлалт Луут завины баяр
2022-06-03 07:52:18
Share
Share this with Close
youtube WeChat

Жил бүрийн билгийн тооллын 5-р сарын 5-нд болдог Хятадын уламжлалт Луут завины баяр энэ жил аргын тооллын 6-р сарын 3-нд тохиож байна.

Хятадын уламжлалт баярууд бүгд өөрийн гэсэн оцлог зоогтой байдгийн адил “Луут завины баяр” ч өөрийн нэрийн зоогтой. Энэ бол 粽子Зунзи. Наалдамхай будааг гурвалжин хэлбэрт оруулан, хулс модны навчинд ороож хийдэг. Хойд нутгийнхан чавгатай хольсон будааг таашаадаг бол өмнөдийнхөн чихэрлэг шош, өндөгний шар, махаар ч шанзалдаг.  

Баярын гол үйл ажиллагаа бол яах аргагүй луут завины уралдаан. Шилдэг сэлүүрчин залуус баг болон луун хэлбэртэй завиар уралдана. Ингэхдээ нэг гишүүн нь завины өмнө хэсэгт сууж бөмбөр цохин эгнээ болон сэлүүрдэж байгаа сэлүүрчдийн хэмнэлийг тааруулна. Одоо энэ уралдаан нь уламжлалт нэгэн спортын үйл ажиллагаа болсон төдийгүй Вьетнам, Япон, Их Британид хүртэл жил бүр зохиогддог болоод байна.