Хятад улсын өмнөд нутгийн Гуандүн мужийн Чаожөүгийнхан чаожөүгийн хатгамалын мастер Кан Хүйфаныг сайн мэддэг. Чаожөүгийн хатгамал бол Хятад улсын хатгамалын алдартай дөрвөн төрлийн нэг болох Гуандүнгийн хатгамалын нэг том урсгал юм. 2006 онд эхний бүлэг Үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оржээ. 15 настайгаасаа зүү барьж хатгамал урласнаас хойш Кан Хүйфан чаожөүгийн хатгамалтай 60 жил нөхөрлөжээ.
Чаожөүгийн хатгамал гойд нарийн урлалтай, зураг төлөвлөлт нь тэнцвэртэй бөгөөд дүүрэн, өнгө тод, гуван хэмжээст мэдрэмжийг төрүүлдэг нь бусад төрлийн хатгамалаас ялгаатай. Кан Хүйфан хэлэхдээ: Хатгах урлал нь төвөгтэй, нэг сайн бүтээлийг урлахад их хэмжээний цаг, хүч хөдөлмөр шаарддаг. Хатгамал хатгах бол нэг зүйлийн уйтгартай ажил, өдөр бүр зүү утсаар сүлжинэ. Шантрашгүй зориг тэвчээр, дотоод сэтгэлээсээ хатгаламын урлагийг хайрлахгүй юм бол баримталж чадашгүй. Хатгамалын чиглэлээр ажиллахад “уран дархан”-ны зориг тэвчээр шаарддаг гэсэн байна.
Өдгөө Кан Хүйфан хатгамал хатгагч 300 гаруй шавьтай болсон бөгөөд хамгийн бага нь энэ жил 23 настай. “Чаожөүгийн хатгамал бидний энэ нэг үеийнхэн дээр алгуур аажмаар гээгдэж байна. Залуу нэг үеийнхэн чаожөүгийн хатгамалыг мэддэг болж, Чаожөүгийн хатгамалыг хайрладаг болоосой гэж хүсэж байна. Эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн Чаожөүгийн хатгамалыг цаашид уламжлах нь миний хамгийн их хүсэл мөрөөдөл юм” гэж Кан Хүйфан хэллээ.