73 настай Жао Пингүө бол Түжя үндэстний төөнүүр урлалын зураач юм. Хятадын төв нутгийн Хүбэй мужийн Эньшы-гийн Түжя Мяо үндэстний өөртөө засах жөүгийн уугуул. 1997 оноос улайлгасан төмрөөр үзгээ болгон, модон хавтан дээр Түжя үндэстний амьдрал ахуйг “Зураглаж” эхэлсэн билээ. Мужийнхаа гар урлалын уран зураач, ардын гар урлалын ур чадварыг уламжлагч зэрэг яруу алдрын цолтой.
Хэдэн арван жилийн турш тэрээр уламжлалаа өвлөхийн зэрэгцээ “Үзэг”-ээ хурцлах, уран зургийнхаа өнгийг зохицуулах, зураасыг тодорхой гаргах, төөнүүрийнхээ температур, хүч, хурдыг уялдуулан урлахад анхаарч, өөрийгөө хөгжүүлсээр ирлээ.
Жао Пингүө Түжя үндэстнийхээ өвөрмөц соёлыг өвлөн хадгалагч болохыг л хичээдэг. “Надад тийм ч алсын зорилт гэж байхгүй, гэхдээ олон зүйлийг манай үеийнхэн хийхгүй тэмдэглэж үлдээхгүй юм бол үр хойч маань мэдэхгүй болно гэж бодохоос л харамсалтай санагдана. Бид ул мөрөө үлдээх л ёстой !” гэж байлаа.