Хятад, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар юу ярив ?
2022-06-11 17:42:27
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 6-р сарын 10-нд, Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь Сингапурт болсон Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийнхэнд хандан хэвлэлийн бага хурал хийж, Хятад Америкийн Батлан хамгаалахын сайд нарын хэлэлцээний байдлыг танилцуулав. Ү Чянь хэлэхдээ, Энэ яриа хэлэлцээр нь Ши Жиньпин дарга болон Америкийн ерөнхийлөгч Байдэны нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, хоёр талын харилцаагаа түнхэн ахиулах талаар чухал ач холбогдолтой. Хэлэлцээний үеэр Вэй Фэнхэ сайд Тайваний асуудлаарх Хятадын талын баримталж буй хатуу байр сууриа дахин илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, дэлхийд ганцхан Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Нэг Хятадын зарчим бол Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс бөгөөд "Тайваниар Хятадыг хязгаарлах" нь ямар ч боломжгүй юм. Америк саяхан Тайваньд зэвсэг худалдахаа дахин зарласан нь нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг ноцтой зөрчиж, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг ноцтой хохироож, Хятад, Америкийн харилцаа ба Тайваний хоолойн тогтвортой байдлыг ноцтой эвдэж байна. Хятад улс үүнийг хатуу эсэргүүцэж, эрс буруушааж байна.

Ү Чянь хэлэхдээ, хэрэв хэн нэг нь Тайванийг хагалан бутаргах гэж зүрхлэх юм бол Хятадын арми ямар ч золиос гаргахаас буцахгүй салган тусгаарлах оролдлогыг шийдэмгий устгаж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална гэж Вэй Фэнхэ сайд онцолсон гэжээ.

Ү Чянь хэлэхдээ, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Вэй Фэнхэ сайд цохон тэмдэглэхдээ, бүс нутгийн улс орнууд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг зөв зохицуулах хүсэл зориг, мэргэн ухаан, чадвартай юм. Нөхцөл байдлыг тасалдуулахын тулд гадны хүчин хөндлөнгөөс оролцож байгаа нь Өмнөд Хятадын тэнгисийг тогтворгүй болгох хамгийн том хүчин зүйл юм. АНУ мөргөлдөөн үүсгэн, маргаан дэгдээж, сөргөлдөөнийг хурцдуулахын оронд Өмнөд Хятадын тэнгисийн тогтвортой байдалд ашигтай ажил хийж, бодит арга хэмжээ авах ёстой.