11-ний өдөр АНУ-ын олон газар бууны хүчирхийллийн эсрэг жагсаал боллоо. Жагсагчид эмгэнэлт явдал давтагдахгүйн тулд бууны хяналтыг чангатгахыг уриалжээ.
Мөн өдөр Калифорниа, Флорида, Техас, Нью-Йорк зэрэг мужуудад галт зэвсгийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал болж, АНУ-д галт зэвсгийн хяналтыг бэхжүүлэх арга хэмжээг аль болох хурдан авахыг засгийн газарт уриалав.
АНУ-д галт зэвсгийн тархалт, буудлагын хэргээс үүдэлтэй эмгэнэлт явдал үргэлжилсээр байна. Америкийн ард түмэн хаана ч хамаагүй буудуулах эрсдэлтэй, ард түмэн үүнийг тэвчихээ больсон тул галт зэвсгийн хяналтыг яаралтай чангатгах хэрэгтэй гэж олон жагсагчид хэлж байна.
Олон шинжээчид галт зэвсгийн тархалт, ашиг сонирхлын бүлгүүд, улс төрийн бүтэлгүй байдал нь АНУ-д ийм эмгэнэлт хэргүүдийн үндэс суурь болсон гэж үзэж байгаа бөгөөд Америкийн хоёр намын улс төрийн "туйлшралтай" байдалд галт зэвсгийг хянах хэтийн төлөвт эргэлзэж байгаагаа илэрхийлэв.