Жил бүрийн 6-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт Хятадын Соёл, байгалийн өвийн өдөр тохиодог. 2022 оны Соёл, байгалийн өвийн өдөрт зориулсан хотын гол арга хэмжээ 11-ний өдөр Ганьсу мужийн музейд нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үеэр Үндэсний соёл түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах газраас Хятад улс арван жилийн хугацаанд археологийн олдворын 8800 гаруй төсөл хэрэгжүүлснийг мэдэгджээ.
Соёл, аялал жуулчлалын яамны дэд сайд, Үндэсний соёл түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах газрын дарга Ли Чүнь нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, соёлын дурсгалт зүйл бол Хятадын гайхамшигт соёл иргэншлийн нөхөн сэргээгдэшгүй, орлуулашгүй нөөц баялаг бөгөөд үндэсний хөгжил цэцэглэлт, сэргэн мандалтын үзэл санааны эх сурвалж юм. Бид Хятадын соёл иргэншлийн эх сурвалжийн хайгуулын төслийг үргэлжлэн гүнзгийрүүлж, өвлөн хамгаалах ажлыг тэргүүн байранд тавьж, соёлын дурсгалт зүйл, соёлын өвийг мөн байдлаар нь хамгаалж, Хятад улсын дүр төрөхийг итгэл үнэмшилтэй, хүндэтгэлтэйгээр дэлхий дахинд харуулах ёстой гэжээ.
ХКН-ын 18-р их хурлаас хойш, Хятадын соёл түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажил асар их ололт амжилтад хүрсэн юм. Ли Чүнь танилцуулахдаа, Хятад улс урьд хожид үндэсний соёлын дурсгалт зүйлсийн тооллогыг хоёр удаагаа хийж, Чулуун агуйн хийд, Цагаан хэрэм, Татмал гол, Торгоны зам зэрэг 10 мянга гаруй соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах төслийг хэрэгжүүлж, археологийн олдворын 8800 гаруй төслийг ахиулсан бөгөөд жил бүр 30 мянга гаруй удаагийн үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулдаг бол үүнд дэлхийн өвийн нийт тоо 56-д хүрчээ.