Тариачид цаг нартай уралдан ургацаа авч байна
2022-06-14 22:49:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад үгэнд "Буудай хураах нь эгээ л гал унтраах, галзуу лууны амнаас амуу булаахын адил" гэсэн хэлц үг байдаг. Цаг нартай уралдан зуны улирлын ургац авахыг ийн зүйрлэдэг. Зуны улиралд ган гачиг, аадар бороо, хур мөндөр зэрэг байгалийн гамшигт өртөхөөс өмнө амжин ургацаа авахыг хичээдэг.

6-р сарын 13-нд Хятадын Хөдөө Аж Ахуй Хөдөө Тосгоны Яамны нийтэлсэн буудайн ургац авсан байдлаас харахад Хятад улсын улаан буудайн талбай нь 16.47 сая га байж, одоогийн байдлаар 81.2 хувийн талбайгаас ургац аваад байна.