Шинэ эрчим хүчний автомашин хурдтай хөгжиж байна
2022-06-16 15:15:21
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн жилүүдэд дэлхийн шинэ эрчим хүчний автомашин хурдтай хөгжиж байна. Европ 2035 он гэхэд бензинээр ажилладаг автомашин худалдаалахыг хориглох болно. Дэлхийн томоохон автомашины группүүд шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлээ зогсоох цагийн хуваариа зарлажээ. Үүнд Волксваген компани 2035 он гэхэд бензин хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлээ зогсоохоор төлөвлөж байгаа бол Вольво болон Мерседес Бенз 2030 он гэхэд бүрэн цахилгаан хөдөлгүүрт авто машин руу шилжихээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

2021 онд Хятадын шинэ эрчим хүчний автомашины зах зээлийн цар хүрээ 600 тэрбум юаньд хүрснээр Хятад улс дэлхийн хамгийн том шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалттай гүрэн болжээ. 2021 онд дэлхийн борлуулалт сайтай шинэ эрчим хүчний автомашины арван том брэндийн зургаа нь Хятад улсад үйлдвэржлээ.

2021 онд Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспортолсон эхний 10 оронд Бельги, Бангладеш, Их Британи, Энэтхэг, Тайланд, Герман, Франц, Словени, Австрали, Филиппин багтлаа.