Цөлжилтөөс хамгаалах ногоон эрдэнэ
2022-06-16 10:37:35
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 17 бол цөлжилт, хуурайшилттай тэмцэх аяны 28 дахь өдөр юм. Энэ оных нь “Хуурайшилттэй хамтаар тэмцэх” уриан дор болж байна. Цөлжилтийг дэлхийн бөмбөрцгийн хорт халдвар гэж нэрлэдэг. Хятад улс цөлжилтөөс сэргийлж, ойжуулах ажлыг онцгойлон чухалчилж, арга туршлага технилогийг эзэмшсээр байгаа юм. 2019 он хүртэл Хятад улсын цөлжсөн талбайг ойжуулсан хэмжээ 20-р зууны сүүлчийн 10.4 мянган ам дөрвөлжин километр байснаас 2424 ам дөрвөлжин километр болсон багасаж, дэлхий дээр цөлжилтийн талбай нь нэмэгдээгүй анхны орон болсон байна.


△ Хятадын Ганьсу мужийн Ши-Янхэ ой дахь заг мод

Заг мод нь ган хуурай, хужирлаг газарт тэсвэртэй, цөлийн хамгаалагч гэж нэрлэгддэг.


△ Хятадын Өвөр Монголын Хөвчийн элсийг бургасаар торлон нүүдлийг тогтворжуулсан

Хөвчийн элс нь Хятадын долдугаар том элсэн цөл бөгөөд нийт 13.9 мянган ам дөрвөлжин километр талбайтай. 30 гаруй жилийн турш хэдэн үеийн хүн энд мод тарин ургамалжуулснаар 1/3 хувийн талбайг сайжруулж, экологийг сэргээсэн байна.


△ Хятадын Шиньжяны Кашгарын зам дагуух тооройн мод

Тооройн мод нь ган хуурай, хужирлаг газарт зохимжтойгоос гадна салхи шуурганд ч тэсвэртэй. Такаламаганы элсэн цөлийг "гэрэлтүүлэн" ургасаар. “Мянган жилд үхэхгүй, үхсэн ч мянган жил унахгүй, унасан ч мянган жил илжрэхгүй мод” хэмээдэг. Хятад улсын тоорой модны 90 хувь нь Шиньжянд байдгийн мөн 90 хувь нь Таримын хотгорт байдаг.


△ Хятадын Хөхнуур мужийн Үндэсний элсэн парк


△ Хятадын Ганьсу мужийн Жан Е хотын жигд мод


△ Хятадын Шиньжяны Хамил хотын жигд мод


△ Хятадын Шиньжяны Или хотын чацаргана

Чацаргана Хятадын баруун хойд нутагт ургадаг. Хятадад хүний хүчээр их хэмжээгээр тарьж ургуулж байдаг. Чацаргана жимсэнд төрөл бүрийн аминдэм, амин хүчил, биологийн идэвхит бодис, органик хүчил агуулагддаг, амин дэмийн хаан гэх өргөмжлөлтэй.


△  Хятадын Шиньжяны Тарвагатай бүсийн Хулстай нутгийн тэмээн харгана