6-р сарын 16-нд, Хятадын Шиньжяны Хотайн өртөөнөөс 5818 дугаарт зорчигч тээврийн галт тэрэг хөдөлж, Хотайнаас Руочян хүрэх Хо-Руо төмөр зам буюу дэлхийн элсэн цөл дэх анхны төмөр замын тойрог шугам албан ёсоор ашиглалтад орсныг харууллаа.
Хо-Руо төмөр зам нь нийт 825 км урт, 22 өртөөтэй, цагт 120 км хурдлах хүчин чадал бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалтын төсөл юм.
Хо-Руо төмөр зам ашиглалтад орсноор Шиньжяны Хотайн нутаг болон Баянгол монгол үндэстний өөртөө засах жюгийн зарим хошуу галт тэрэг нэвтрэхгүй байсан түүхийг эцэслүүлж, Шиньжяны төмөр замын сүлжээний бүтцийг улам боловсронгуй болгон, хөвөн, хушга, улаан чавга зэрэг онцлог бүтээгдэхүүний нэн өргөн зах зээлийг нээхэд тус дөхөм үзүүлж, хөдөө нутгийг сэргээн хөгжүүлэхэд чухал ач холбогдлоо өгөх болно.