6-р сарын 19-нд Хятадын нэрт зураач, Чинхуа их сургуулийн ахлах профессор Хань Мэйлинь Олон улсын аавын баярыг тохиолдуулан "шавраар урласан нэхий" хэмээх бүтээлээрээ бэлэг барьжээ.
Аав хүний хал нь гаднаа, хайр нь дотроо, энгийн мөртөө хүндийн жинтэй байдаг. Нэг их ачийг хариулахыг хүсээд байдаггүй ч нэхий дээл бэлэглэхэд сэтгэл өег явдаг нь аав хүний хайр. Хань Мэйлинь зураачийн бүтээсэн "нэхий" хэмээх бүтээл нь харахад сэтгэлд дулаахан, тэмтрэхэд хатуу хүнд байгаа нь аавын хайрыг илтгэх мэт.
86 насан сүүдэртэй Хань Мэйлинь бол Хятадын орчин үеийн дүрслэх урлагийн ноён оргил бөгөөд уран зураг, уран бичлэг, уран баримал, керамик, дизайн, зохион бичих зэрэг салбарт нэр алдраа гаргасан уран бүтээлч юм.