6-р сарын 20-нд ашиглалтад орсон төмөр замын Бээжингийн Фэнтай Буудал нь Бээжин хотын Фэнтай дүүрэгт оршдог бөгөөд Хятадын төмөр замын корпорацийн Бээжингийн товчооны ХХК-ны харьяанд байдаг онц зэрэглэлийн буудал юм. Тус буудал өмнө нь Бээжин-Жанчхүү, Бээжин-Гуанжөү, Бээжин-Шанхай зэрэг олон зурвас төмөр замын шугамыг нэгтгэсэн зам тээврийн зангилаа буудал байсан юм. Өргөтгөл бүтээн байгуулалт хийгдсэний дараа хурдны төмөр зам, энгийн төмөр замыг хослуулсан Хятадын дотоодын анхны онц том оврын төмөр замын буудал болсон байна.