Сансар дахь амьдралд ус бол хамгийн нандин нөөц юм. “Шэньжөү-14” хөлгийн сансрын нисэгчид сансрын станцдаа байралсныхаа дараа ус хангах систем болон усны чанарын хяналт шалгалтыг шинээр тохируулж, сансрын нисэгчид урт хугацаагаар станцад ажиллах, амьдрахад шаардагдах усны нөөц болон чанарыг баталгаажуулах нь тэргүүн чухал ажил байв.
“Шэньжөү-14” хөлгийн сансрын нисэгчид ундны усны хуваарилах төхөөрөмжийг тохируулж байгаа нь
Тооцоолсноор, нэг сансрын нисэгч өдөр бүр 2 кг ундны ус шаарддаг байна. Усыг тогтмол хугацаатайгаар ачиж хүргэхээр гадна сансрын станцын дотоодод усны нөөцийг улируулан ашиглахаар дамжин сансрын нисэгчдийн өдөр тутмын ундны усны хэрэгцээг баталгаажуулдаг.
Сансрын нисэгчид усны дээжид микробиологийн шинжилгээ хийж байгаа нь
Сансрын станцад хадгалсан ус хөдөлдөггүй тул нислэгийн багийнхан тогтмол хугацаатайгаар усны дээжид микробиологийн шинжилгээ хийж, эмгэг үүсгэгч бичил биетэн бий болж, улмаар сансрын нисэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс зайлсхийдэг. Зарим бичил биетэн нь сансрын станцын материалын бүтцэд нөлөөлөн, улмаар тоног төхөөрөмжийн саатал үүсгдэг. Иймээс сансрын нисэгчид тогтмол хугацаатайгаар дээжид шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай юм.
\Уртнасан.\