Мөрөөдлийнхөө төлөө
2022-06-21 17:23:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төвөдийн өөртөө засах орны Мөтүө сяний 13 настай охин Цэвэнлазунгийн нэгэн бяцхан мөрөөдөл. Тэрээр Хятадын Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Жан Линьяньтай дэлгэцээр уулзан ярилцжээ. 

Цэвэнлазун охин сянийхаа эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн багийн гишүүн, шүтэн биширдэг тамирчинтайгаа дэлгэцээр уулзан ярилцсандаа тэрээр маш баяртай байгаа аж. 

Уулын буйдад орших төрөлх тосгон нь Хятадын хамгийн сүүлд авто замд холбогдсон тосгон  байж, 2013 онд дөнгөж авто замтай болжээ. Гэлээ ч эндхийн хүмүүс хөл бөмбөгөнд хорхойтой байж, ерөнхий боловсролын бага, дунд сургууль нь бүгд өөрийн хөл бөмбөгийн багтай болж, 2020 онд тосгондоо анхны стандарт хөл бөмбөгийн талбай байгуулжээ. 

2021 оны 9-р сард тосгоны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн баг байгуулагдаж, Цэвэнлазун багтаа багтаж чаджээ. Тэрээр хожим Хятадын үндэсний шигшээ багийн тамирчин болох мөрөөдөлтэй юм гэнэ. 

Цэвэнлазун охинд амжилт хүсье.