Бадамлянхуа цэцэг нь олон наст усны төрөл ургамал байж, нил мөрний сарнай, Энэтхэгийн бадамлянхуа, эсвэл ариун бадамлянхуа гэж нэрлэдэг аж. Бадамлянхуа нь мөн Хятадын хамгийн алдартай арван цэцгийн нэг юм.
Зуны туйл нь бадамлянхуа цэцэг дэлгэрэх ид үе билээ. Цэцэрлэгт хүрээлэнд халуун зуны улиралд зугаалж буй хүмүүст Бадамлянхуа цэцэг нь сэрүүн тунгалгийг мэдрүүлэх ид шидтэй байдаг.