Хүүхэд эрүүл энх өсөн бойжих нь өөрт нь, тэдний гэр бүл, нийгэм нийтэд маш чухал байдаг. Хятадад хүүхдийг халамжлах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өсөлт хөгжилд маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд хүүхдийн эрүүл, аз жаргалтай орчинг бүрдүүлэхийг хичээсээр ирсэн. Өнөөдөр буюу 6-р сарын 22-нд Хятадын хүүхдэд зориулсан хандивын ажиллагааны өдөр тохиож байна. Улс орон даяар уг өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад хайраа илэрхийлсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.