6-р сарын 25 бол Хятадын 32 дахь газар шороогоо хамгаалах өдөр. Энэ жил“Хэтрүүлэн тариулахгүй байж, газар шороонд арвич гамтай хандъя” уриан доор болов. Газар шороо бол үр тарианы үйлдвэрлэлийн амин сүнс, үнэт баялаг юм. Газар тариалан эрхлэхэд тохиромжтой 1 см зузаан хөрсийг байгаль дэлхий маань зуун жилийн хугацаанд бүтээдэг. Газар шорооны эх баялаг хязгаартай ч хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хүсэл тэмүүллийг тээж байгаа учраас бид газар шороогоо хамгаалж, зүй зохистой ашиглах ёстой. Сүүлийн жилүүдэд Хятад улс газар шороогоо хамгаалах олон арга хэмжээ авч, шинэ мэргэжил технологийг нэвтрүүлж байна.
Хятадын зүүн хойдын Гирин мужийн Ли Шү тосгоны тариачид жил бүр эрдэнэ шишээ хураасны дараа ишийг нь “хөнжил” болгон хар хөрсөө хучин хамгаалж байна.
Шүлтлэг газрыг ухаалаг тариалан болгон ашиглаж, хужирлаг хөрсөнд тэсвэртэй тутаргыг тариалж байна.
“Хужирлаг хөрсөнд тэсвэртэй тутарга”-ыг далайн эрэгийн бүс болон давсархаг, шүлтлэг газар тариалж болно.
Хятадын зүүн өмнөд Жянсу мужийн Лянь Юньганд тариалж буй хужирлаг хөрсөнд тэсвэртэй усан тутарга
Хятад улс хамгийн анх тутаргын тариаланд загасны аж ахуйг эрхэлсэн орон юм. Усан тутарга, засаг хоёрыг нэгэн дор “үржүүлэх” шинэ загвар эрчтэй хөгжиж байна.
Хятадын зүүн бүсийн Шаньдун мужийн Биньжөүд усан тутаргын талбайд хавч тэжээж байна.