Америкаас олгосон пуужингийн системийг Украинд авчиржээ
2022-06-24 10:55:57
Share
Share this with Close
youtube WeChat

Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников 23-нд хэлэхдээ: АНУ-аас тусламжаар олгосон өндөр хөдөлгөөнт пуужингийн системийг нэгэнтээ Украинд зөөвөрлөн авчирсан. Эдгээр зэвсэг нь Америкаас Украинд олгосон 700 сая ам.доллар бүхий аюулгүй байдлын шинэ ээлжийн тусламжийн нэг хэсэг юм гэжээ.

ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова 23-нд хэлэхдээ, Америк дахь Украины элчин сайдын яамны хөлсний цэрэг нээлттэй элсүүлж буй үйлдлийг нь хориглон зогсоохыг АНУ-ын талд хатуу шаардаж байна гэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам 23-нд нийтэлсэн мэдэгдэлдээ: Цэрэг дайны онцгой үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Оросын арми Украины армийн 211 нисэх онгоц, 132 нисдэг тэрэг, 1329 нисэх төхөөрөмж, агаарын довтолгооноос  хамгаалах 349 багц систем, 3750 танк болон бусад хуягт машин, түүнчлэн 647 ширхэг олон галт пуужин харвагч, 2088 хээрийн их буу, миномёт, 3818 цэргийн хэрэглээний машин унааг устгав гэжээ.


\Уртнасан.\