Намгархаг газар нь уур амьсгалыг зохицуулах, усны эх үүсвэрийг тэтгэх, ургамал амьтны олон янз байдлыг хамгаалах зэрэг талд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс нь намгархаг газрын тоо хэмжээ, төрөл зүйлээр баялаг орны нэг юм. Намгархаг газрын талбай нь 66 сая га буюу дэлхийн нийт хэмжээний 10 хувийг эзэлж байна. Үүнээс байгалийн намгархаг газар нь 28 сая га талбайтай байна.