15.8 метр урттай хэвтэж буй буддагийн сийлмэл хөрөг амирлангуй байдлыг харуулан, Саяхан Хятадын төв нутгийн Ухань их сургуулийн Ваньлинь урлагийн музейд "Түмэн газар мянган он-Дүньхуаны агуйн архелогийн тусгай үзэсгэлэн" гарсан нь Ухань хотын иргэд, сургуулийн багш сурагчдын ахаарлыг ихэд татсан юм.
Ухань их сургуулийн Хятад судлалын инститтутад сурч буй Хонконгийн оюутан Е Шюэ-ин удахгүй төгсөхөөр байгаа бололвч сул цаг зав гарвал байнга Вань Линь урлагийн музейд очиж үзэсгэлэн үздэг. Өмсөж зүүснээс нь авахуулаад цагийн урсгал моод хэв маягтай энэ охин Хятадын соёлд сэтгэлээсээ хайр сонирхолтой байдаг тухайгаа ярих дуртай нэгэн юм.
Е Шюэ-ин 2000 онд төржээ. Хонконг эх орныхоо эрх мэдэлд эргэн ирсний дараа төрсөн нэг үеийнхний хувьд тэрбээр улсын далбаа болон засаг захиргааны онцгой бүсийн далбааны дор өсөн торниж, сургууль соёлын мөр хөөж, бага сургуулиас ахлах дундыг хүртэл Хонконгт боловсрол эзэмшжээ. Ахлах дунд сургуульд байхдаа Е Шюэ-ин эх газрын их сургуульд ирж уран зохиол, түүхийн мэдлэг суралцах бодол тэмүүлэлтэй болж байжээ.
4 жилийн өмнө Е Шюэ-ин Хонконгиос Ухань их сургуульд шалган орж Хятад судлалын чиглэлээр сурчээ. “Хятад судлал болон өнөөгийн дэлхийн хүмүүнлэгийн ухааны чиг хандлага нягт холбоотой, тэр нь Хятадын үндэстнүүдийн үр хойч нарын хамтын ой санамж болон оюун санааны холбоос, мөн түүнчлэн Хятад хүмүүс нэгбүрийн цусанд шингэсэн соёлын им тэмдэг юм”, Хятад судлал нь нэн илүүтэйгээр Хятадын эртний сонгодог соёл иргэншлийг нэгтгэсэн байдаг бөгөөд соёл, түүх, философийн хичээл төрлөөр ангиласан оюун мэдлэг уялдаа холбоотой байдаг гэж Е Шюэ-ин үздэг байна.
Цаг хугацаа тун ч хурдан юм. Е Шюэ-ин удахгүй магистрийн сурлагаа эхлүүлэхээр байна. “Хятад судлалын чиглэлээр сурсан хүмүүс магадгүй бүгдээрээ бардам их хүсэл мөрөөдөлтэй байдаг байх юм. Өчүүхэн боловч өөрийн хүчин чармайлтаа шавхан, дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсэж байна. Би бол Хонконг эх орныхоо эрх мэдэлд эргэн ирсний дараа өсөж торнисон залуучуудын нэг. Энэ нэг үеийн Хонконгийн залуучууд итгэл зориг, хөдөлгөх хүчийг авчирж, хамтдаа гэр орноо бүтээн байгуулаасай гэж хүсэж байна” хэмээн Е Шюэ-ин хэллээ.
Уртнасан