2022 оны 6-р сарын 28-нд, "Шэньжөү 13" сансрын нисэгчдийн багийн Жай Зиган, Ван Я-пин, Е Гуанфү нар сансраас буцаж ирснийхээ 74 хоногийн дараа Бээжингийн сансрын хотхонд сэтгүүлчидтэй уулзлаа. "Шэньжөү 13" сансрын нисэгчдийн баг сансраас буцаж ирснийхээ дараа анх удаагаа хэвлэл мэдээллийнхэн болон олон нийттэй албан ёсоор уулзаж байгаа нь энэ юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, сансрын нисэгчдийн багийнхан буцаж ирсний дараа тусгаарлан нөхөн сэргээлт хийх, бие сэтгэлийн эмчилгээний үе шатны ажлуудыг бүрэн дууссан бол одоогоор бүх талаар ажиглалт хийх үе шатанд ороод байна.
Уулзалтын үеэр, "Шэньжөү 13" сансрын нисэгчдийн багийнхан сансрын станцад байсан үе шат, буцаж ирсний дараах холбогдох байдлаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.