Ангараг гарагийн гэрэл зургууд
2022-06-30 23:17:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэсний сансар судлалын газрын мэдээлснээр, 6-р сарын 29-ний байдлаар, Хятадын “Тяньвэнь-1” Ангараг тандагч тойрог замын аппарат болон Ангараг гараг дээрх тэрэг шинжлэх ухааны хайгуулын товлосон ажлаа өндөрлүүлжээ. "Тяньвэнь-1" тойрог замд 706 хоног хэвийн нисэж, Ангараг гарагийг бүхэлд нь хамарсан дунд нягтралтай зургуудыг олж авлаа.  "Тянвэнь-1" Ангараг гарагт хоёр жилийн турш хир зэрэг ажилласныг нь харцгаая.

"Тяньвэнь-1" хайгуулын аппаратыг 2020 оны 7-р сарын 23-нд амжилттай хөөргөсөн бол 202 хоног 475 сая километр гүн огторгуйд нисээд 2021 оны 2-р сарын 10-нд Ангараг гарагтай холболдон, ойртож очоод  тоормослох ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, Ангараг гаригийн тойрог замд оров. Газардах төлөвлөгөөтэй бүсэд гурван сар нарийвчилсан шалгалт хийсний эцэст "Тяньвэнь-1" хайгуулын аппарат 5-р сарын 15-нд Ангараг гараг дээр амжилттай газарджээ. 5-р сарын 22-нд "Жүрүн нэрэмжит" Ангараг гарагийн гадаргуу дээр аялж, хайгуул шинжилгээ хийж эхэлжээ.

"Тяньвэнь-1" хоёр жил орчмын нислэг хайгуулын дүнд нийт 1040 GB орчим шинжлэх ухааны анхны мэдээллийг олж авсан байна. Эх дэлхийд ирүүлсэн мэдээллээс нь шинжлэх ухааны стандарт хангасан өгөгдлийг судлаачид сар тутам судалгааны багт хангаж, судалгаа шинжилгээний дүнг нь гадаад дотоодын эрдэм шинжилгээний сонин сэтгүүлд нийтлүүлсээр ирлээ.