Хятад улсын олон газар дахь авто замууд
2022-06-30 17:11:52
Share
Share this with Close
youtube WeChat

 

2012-2021 онуудад Хятадын ард түмэн олон зам гүүрнүүд бүтээн байгуулж, Хятад улсын авто зам, төмөр замын нийт урт ойролцоогоор 1.1 сая км нэмэгдсэн нь дэлхийн бөмбөрцгийн бүслүүрийг бүтэн 27 хагас тойрсонтой тэнцэх юм.

Өдгөө Хятад улсын хурдны авто замын ашиглалтад орсон нийт урт 160 мянга гаруй км хүрч, 100 тэгш дөрвөлжин км нутаг дэвсгэр тутамд 55 км авто замын сүлжээтэй байгаа нь 2012 оныхтой харьцуулбал 24.6%-иар нэмэгдэв.

 Сүүлийн 10 жилд Хятад улсын зам, гүүрнүүд нь үзэсгэлэнт сайхан Хятад орны нэрийн хуудас болсон юм. Элсэн цөл ногоон бүрдээс авахуулаад зүүн бүсийн далайн эргийг хүртэл, ой хөвч цаст уулсаас Хөхнуур Төвөдийн өндөрлөгийг хүртэл, 317-р улсын авто зам, Душаньзи-Куча чиглэлийн улсын авто зам гээд хол зайг сундалсан Хятад улсын эдгээр авто замууд нь элсэн цөл, ногоон бүрд, өндөр уулс, хавцал хөндий, тал хээрээр өнгөрдөг тул өөр өөр цаг улирал, бүс нутгуудын үзэсгэлэнт сайхан үзэмжийг харагдуулдаг аж. Зам харгуйнууд яг л далавч жигүүр юм шиг хүмүүсийг Хятад улсын өргөн уудам нутгийн хамгийн үзэсгэлэнт гайхамшигтай үзэмжүүдэд хүргэдэг юм. \Уртнасан.\