Хонконгийн амтат хоол хүнс дэлхийн улс орнуудын жуулчдыг соронздон татдаг. Хонконгийн ресторанууд өрнө дорнын соёлыг уусган шингээсэн бөгөөд Япон, БНСУ, Тайланд, Малайз, Сингапур, Энэтхэг, Европ, Америк зэргийн газар газрын жинхэнэ үнэр амттай хоолыг амсах боломжтой байдаг тул Хонконгийг хүмүүс “Дэлхийн амтат хоол хүнсний үзэсгэлэн яармаг” гэдэг.
Хонконгийн өвөрмөц хоол хүнс нь ч хүмүүсийн талархлыг ихэд хүлээж, жуулчдын сайхан дурсамж нь болж байдаг. Одоо амсах ёстой Хонконгийн амтат хоол хүнснээс хэдийг танилцуулъя:
1, Чихэрлэг хүчиллэг амттай мах буюу Гү Лү Рөү
Энэ нь Хонконгийн хамгийн алдартай хоол бөгөөд дэлхийн олон газрын хятад гуанзны цэсэнд харагддаг. Жүржний чанамал түрхээд идэхэд гоё амттай.
2, Юньтонь
Юньтонь банштай шөлтэй адилавтар, янз бүрээр чимхдэг бөгөөд шөлөнд чанах юм уу заримдаа тосонд буцалгадаг. Хонконгчууд гуанз ресторанд байнга Юньтонь захиалдаг бөгөөд цагаан будаатай иддэг.
3, Шарсан галуу
Шарсан галуу нь Гуандүний уламжлалт хоол, галууг бүхлээр нь амт оруулж шараад жижиглэн хэрчдэг бөгөөд хэсэг бүрд нь арьс мах ястай, жимсний чанамалд дүрж иддэг.
4,Сам хорхой, тахианы махны бөмбөлөг
Энэ хоолыг Хятадаар Лүн Фэн Чю гэдэг. Лүн гэдэг нь луу гэсэн утгатай ханз, сам хорхойг хэлж байгаа. Фэн гэдэг нь гарди хэмээх утгатай ханз, тахианы мах, Чю гэдэг нь бөмбөлөг гэдэг утгатай ханз юм. Энэ нэрийдэл нь Хятадын эртний орд харштай холбоотой. Луу гарди гэдэг нь тусбүр хаан хатныг төлөөлж байгаа бөгөөд баярын дайллагад байнга хэрэглэдэг.
5, Хонконг маягийн сүүтэй цай
Хонконг маягийн сүүтэй цай нь Хонконгчуудын өдөр тутмын хэрэглээний зүйл бөгөөд үдээс хойш ууж суудаг ундаа нь юм.
Гол нь хар цай, ууршуулсан сүү, чихрийн хольцтой. Хонконг маягийн сүүтэй цайны сүүний амт нь цайнаас илүү байх ёстой гэж хүмүүс үздэг бөгөөд хүн хүний гарын цайны амт нь өөр өөр байдаг. Өдгөө Хонконг маягийн сүүтэй цай нь Хонконгийн соёлын бэлэг тэмдэг болсон бөгөөд ийм цайгаар алдартай Лань Фан Юань ресторан 50 гаруй жилийн түүхтэй юм.
Үүнээс гадна Хонконгийн том жижиг гуанз ресторанд өвөрмөц хоол хүнсийг амтлах өргөн боломжтой. Эдгээр хоолноос та амсаж байсан уу, ямар нэртэй хоол болохыг таагаарай.