Гэгээн саруул Хонконгийн ирээдүй
2022-06-30 10:10:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконг эх орондоо эргэж нэгдсэн 25 жилийн түүхт ой, мөн Хонконгийн засгийн захиргааны онцгой бүсийн шинээр сонгогдсон Хонконгийн удирдлага үүрэгт ажлаа хүлээж авах ёслол гэсэн хоёр үйл явдал зэрэг тохиож байна. Уг хоёр арга хэмжээнд Хятадын удирдагч Ши Жиньпин оролцох сургаар 7 сая хүн амтай Хонконг хот даяар баярын уур амьсгал бялхаж байна.

Эх орондоо эргэж нэгдсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүс 25 жилийн турш “Нэг орон-Хоёр систем” бодлогыг амжилттай хэрэгжүүлж, тэдний амжилтыг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн юм. Таван таван хошуутай БНХАУ-ын төрийн далбаа, бор алтаргана цэцэгт Хонконгийн далбаа өндөрт ижилдэн мандсан цагаас тэдний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг нь улам тод болсон юм. Хонконгчууд, Бээжингийн олимпын наадмын морин спортын тэмцээнийг зохион байгуулж, Жүхай Макаог холбосон том гүүр ашиглалтад оруулж байлаа. Тэд хятад эх орныхоо нөмөр нөөлөгт багтаж, дэлхий тийш хаяагаа тэлж, шинэ гайхамшиг бүтээсээр байна. Хонконгийн ДНБ 1997 онд 1 их наяд 370 тэрбум хонконг доллар байсан бол 2021 онд 2 их наяд 860 тэрбумд хонконг долларт хүрч, нэг дахин нэмэгдсэн. Гадаад худалдаа 2021 онд 10 их наяд 270 тэрбум хонконг долларт хүрсэн нь 1997 оноос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Хонконгийн олон улсын банк санхүүгийн төв, тээвэр зам харилцаа, худалдааны байр суурь бэхжиж, олон улсын үнэлгээний байгууллагаас жил бүр дэлхийн өрсөлдөх чадвартай бүс нутаг гэсэн үнэлгээ авч байна. 

Энэ 25 жилд соёл, эрүүл мэнд, биеийн тамир спорт хөгжиж, дундаж наслалт эмэгтэй 6.2, эрэгтэй 5.5 жилээр нэмэгдэж, дэлхийн хамгийн өндөр наслалттай бүсийн нэгээр шалгарч, Хонконгийн иргэд улам их хүртээмжтэй, аз жаргалтай, амар тайван амьдрах болсон юм. 

Сүүлийн таван жилд Хонконгоос гадаад оронд суугаа хэрэг эрхлэх газар 88 байсан нь нэмэгдэн 119 болж, визгүй зорчих улс орны тоо 40 байсан нь 168 болж нэмэгдсэн. Хятадын Хонконг нэрээр олон улсын засгийн газар хоорондын 97 байгууллага, олон улсын хууль эрх зүйн 20 гаруй байгууллагад элсчээ. Иргэд нь төв засгийн газар болон олон улсын байгууллагад олноор ажиллаж, дэлхийн олон газарт суугаа Хятадын 270 гаруй элчин сайдын яам, консулын газар Хонконгийн эх орон нэгт ахан дүүст консулын үйлчилгээ үзүүлж байна. 

“Нэг орон-Хоёр систем” бодлого Хонконгийн хамгийн том давуу тал байлаа. Хятадын өөрчлөлт, нээлттэй хаалганы бодлого Хонконгод хөгжлийн хамгийн том тавцан бий болгож, Гуандүн, Хонконг Макаогийн их булангийн бүсийн байгуулалт зэрэг үндэсний стратеги нь хөгжлийн гал асаах асар их боломж бий болгосон Хонконгийн ирээдүй улам гэгээн саруул байх харагдаж байна.