АНУ-ын эдийн засаг эхний улиралд 1.6 хувиар буурчээ
2022-06-30 10:56:21
Share
Share this with Close
youtube WeChat

29-нд АНУ-ын Худалдааны яамны нийтэлсэн шинэчилсэн тоо баримтаас үзвэл, 2022 оны эхний улиралд АНУ-ын бодит ДНБ хэмжээ жилийн тооцоогоор 1.6%-иар буурсан нь өмнө нь шинэчилсэн тоо баримтаас 0.1 нэгжээр багассан үзүүлэлт юм. 

Тоо баримтаас харахад, энэ оны эхний улиралд АНУ-ын хувь хүний хэрэглээний зардал жилд 1.8%-иар өссөн нь өмнө нь нийтэлсэн шинэчилсэн тоо баримтаас 1.3 нэгжээр огцом буурчээ. Харин аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын байдлыг илэрхийлдэг орон сууцны бус үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт жилийн тооцоогоор 10%-иар өссөн нь шинэчилсэн тоо баримтаас 0.8 нэгжээр дээгүүр байна. Цэвэр экспорт энэ улиралын эдийн засгийг 3.23 нэгжээр чирэгдүүлсэн нь өмнө нь шинэчилсэн тоо баримттай тэнцүү байна. 

АНУ-ын Худалдааны яам байнга шинэчилсэн мэдээлэлийн дагуу улирлын эдийн засгийн тоо баримтад гурван удаагаа тооцоо хийдэг. Энэ оны хоёрдугаар улирлын эдийн засгийн мэдээллийн эхний тооцоог 7-р сарын 28-нд нийтлэх юм.