Оросыг "заналхийлж буй хамгийн том" орон гэв
2022-06-30 10:56:01
Share
Share this with Close
youtube WeChat

НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид 29-нд Испанийн Мадрид хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр "НАТО-2022 стратегийн үзэл баримтлал"-ыг баталжээ.

Энэхүү шинэ стратегийн үзэл баримтлалд НАТО-гийн аюулгүй байдлын орчныг үнэлж, ирэх арван жилд НАТО-гийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон байна. Баримт бичигт НАТО ойрын арван жилд хямралаас урьдчилан сэргийлэх, батлан хамгаалах, хамтын ажиллагааны аюулгүй байдлыг хангах зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм. Орос бол НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдал, Евро-Атлантын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд "хамгийн том бөгөөд шууд заналхийлж буй" орон юм. 

ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Рябков мөн өдөр хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, НАТО Оросыг стратегийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж байна, гэхдээ энэ бол бодит үнэн биш, харин НАТО Оросыг заналхийлж байна. Европын аюулгүй байдлын бүтцийг эвдэж буй НАТО-гийн хариуцлагагүй бодлогыг Орос буруушааж байгаа бөгөөд Мадридын дээд хэмжээний уулзалтын үеэрх НАТО-гийн шийдвэр Оросын бодлогод нөлөөлөхгүй гэжээ. 

Мадридад хоёр хоног үргэлжлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалт 29-нд нээлтээ хийсэн байна.