PMI-ийн индекс нэмэгджээ
2022-06-30 14:20:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик, бараа худалдан авалтын нэгдсэн холбоо болон Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний салбарын судалгааны төв хамтран 6-р сарын PMI-ийн индексийг нийтэлсэн байна. тухайлбал, үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус салбарын индекс 50%-иас дээш буюу тэлэлтийн хүрээнд хүртэл өссөн байна.

Үйлдвэрлэлийн PMI гурван сар дараалан буурсны дараа дахин 50%-иас дээш гарсан нь мөн эдийн засгийн тэлэлтийн хүрээнд багтжээ. Харин 6-р сард үйлдвэрлэлийн бус бизнесийн ажиллагааны индексийн өсөлт илүү тодорхой байж, 54.7% болж өссөн байна.

Эдийн засаг тогтворжиж, сайжирч байгаагийн хамгийн тод илэрлэл нь үйлдвэрлэгчдийн захиалга нэмэгдэхийн улмаар үйлдвэрлэл түргэсэж, худалдан авалт нэмэгдэх явдал юм.