Сүүлийн жилүүдэд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын эртний суут мэргэдийн сонгодог бүтээлүүдээс иш татан намынхаа засаглалыг чангатгах тухай онцлон тайлбарлажээ.
“Төр улсаа засах улс төрчийн хувьд албан тушаалтнууд нь ариун шударга байхаас илүү үнэтэй зүйлгүй”
2022 оны 1-р сарын 11-нд муж хот өөрөө засах орны зэрэглэлийн удирдлагуудын нэгэн семинар дээр тэрбээр Тан гүрний Вэй Жэний уран бүтээл дэх “Төр улсаа засах улс төрчийн хувьд албан тушаалтнууд нь ариун шударга байхаас илүү үнэтэй зүйлгүй” гэдэг үгнээс иш татан, өөрийгөө хувьсгахад оршиж буй асуудлаа зөв таних ухамсар, хутганы ирийг дотогшоо хандуулах зориг байх хэрэгтэй. Ариун шударга байх, авилгатай тэмцэх асуудал бол миний хамгаас илүү дурддаг асуудал, яагаад гэвэл энэ асуудлыг үндэснээс нь тасалж хараахан чадаагүй байна гэжээ.
“Төр улсыг засах нь мод тарихтай адилхан, үндэс нь найгахгүй л юм бол салаа мөчир нь саглагар ургана”
2018 оны 2-р сарын 28-нд Ши Жиньпин Тан гүрний түүхч Ү Жиний уран бүтээл дэх “Төр улсыг засах нь мод тарихтай адилхан, үндэс нь найгахгүй л юм бол салаа мөчир нь саглагар ургана” хэмээх үгнээс иш татан, намын удирдлага бүх талын системтэй, ерөнхийлсөн байх хэрэгтэй. Эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн бүтээн байгуулалт, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, цэрэг арми, эх орны нэгдэл, гадаад харилцаа, намын бүтээн байгуулалт зэрэг тал бүрд хэрэгжих ёстой гэжээ.
“Сөрөг саналыг тунгааж чадвал цэцэн, биеэ тольдож чадвал мэргэн, өөрийгөө ялж чадвал хүчирхэгт тооцогдоно”
Баруун Хан гүрний үеийн түүхийн эрдэмтэн, уран зохиолч Сы Мачяний уран бүтээл дэх “Сөрөг саналыг тунгааж чадвал цэцэн, биеэ тольдож чадвал мэргэн, өөрийгөө ялж чадвал хүчирхэгт тооцогдоно.” хэмээх үгнээс иш татан, өөрийн алдаа буруугаа зөв таньж, санаачилгатай залруулах хэрэгтэй. Бусдын шүүмжлэлийг даруухан хүлээн авч, өөрийгөө хянах хэрэгтэй бөгөөд харилцан алдсан оносноо сануулж байх шаардлагатай. Шүүмжлэл ба өөрийн шүүмжлэлийг намын байнгын зуршил, намын гишүүд болон удирдагчдын хэвшил болгох хэрэгтэй гэжээ.