“Цагаан могойн домог” ба Хятадын хүүхэлдэйн кино
2022-07-04 11:10:11
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн жилүүдэд Хятадын хүүхэлдэйн кино ихэд хөгжиж, 2019 оны “Нэ Жа” нь Хятадын түүхэнд киноны тасалбарын орлогоор хоёрдугаарт оржээ. Түүний дараа “Цагаан могойн домог 2:Хөх могойн дайралт” нь харааны урлагийн гайхамшгаараа ноднингийн киноны тасалбарын орлогын жагсаалтад түрүүллээ. Ян Жянь Хятадын Жүй Гуан хүүхэлдэйн киноны студийн сүүлийн үеийн уран бүтээлд шинэ санаа оноо шингээж байна. Хятадын хүүхэлдэйн киноны хөгжил ба ирээдүйн талаар мэргэжлийн хүмүүс санал бодлоо хуваалцлаа:

“Цагаан могойн домог 2:Хөх могойн дайралт” нь ноднингийн зуны амралтын үед хүмүүсийн талархалтай хүлээн авсан киноны нэг, Хятадын хүүхэлдэйн киноны тасалбарын орлогын топ арвын нэг боллоо.

Энэ киног Бээжингийн Жүй Гуан хүүхэлдэйн киноны студи урлан бүтээсэн бөгөөд харааны урлагийн гайхамшгийг харуулсан юм. Усан будгийн зургийн дунд тэмцээн хийж буй дүрс зураглал нь хүмүүсийг гайхшруулсан юм.

Жүй Гуаны төлөөлөл хэлэхдээ, бид үнэхээр их цаг зарцуулж “Хар салхи”-ны туннелийн ахуй талбайг гаргасан. 3D технологиор усан будгийн харааны урлагийг дэлгэх их хэцүү байлаа, бид дөрвөн сарын цаг зарцуулж ахуй талбайн дизайныг бүтээсэн гэжээ.

“Цагаан могойн домог 2:Хөх могойн дайралт” киноны найруулагч хэлэхдээ, үзэгчдэд цаг хугацаа урсан өнгөрч буйг үзүүлэхийн тулд бид усан будгийн зургийн хэлбэрийг сонгосон гэжээ.

“Цагаан могойн домог 2”нь кино үйлдвэрээс 2019 онд гаргасан “Цагаан могойн домог” -ийн үргэлжлэл юм. Хятадын кино үйлдвэр сүүлийн жилүүдэд онцгой зөвшөөрлийн журмаар ажиллаж, үзэгчидтэй ярилцах брэнд бий болгож, бизнесийн зорилгод хүрэхийг хичээж байна.

2020 онд “Жян Зы-Я: Домогт түүх”-ийг дотоодод дэлгэн үзүүлсэн нь 2019 оны хамгийн том хүүхэлдэйн кино “Нэ Жа”-гийн үргэлжлэл юм.

“Нэ Жа” зэрэг кино нь Хятадын хүүхэлдэйн киног өөрчлөн сайжруулсан сүүлийн үеийн амжилттай туршлага боллоо. Шанхайн дүүрэг дэх нэгэн компани “Нэ Жа”-г дэлгэцээс үсрүүлэн гаргаж, киноны 3D-г зохион бүтээжээ. Хятадын хүүхэлдэйн киног бараг бүгд Хятадад хийж байгаа.“Нэ Жа”-гийн зарим бүтээлийг гадаадад хийлгэсэн. Гэхдээ гадаадын компанид гэрээгээр өгч хийлгэсэн явдал юм. Хятадын хүүхэлдэйн киноны технологи өнгөрсөнтэй харьцуулбал ихэд хөгжсөн байна.

“Нэ Жа”-гийн тасалбарын орлого ойролцоогоор 770 сая ам.долларт хүрч, ноднин Хятадад түрүүлсэн тул хүмүүс “Хятадын хүүхэлдэйн киноны түүхэн дэх бэлэг тэмдэг” гэлцдэг.

Гэхдээ Хятадын хүүхэлдэйн киноны шилдэг үйлдвэрийн нэг Бао Зөү Мань Хуаг хамтран үүсгэн байгуулагч Хао Юй хэлэхдээ, боловсронгуй киноны үйлдвэрлэл зөвхөн тасалбарын орлогод түшиглэх биш, Америк Япон зэрэг оронд тасалбарын орлого нь нийт орлогын жижигхэн нэг хэсгийг л эзэлдэг. Тэдний зохион бүтээх төсөв нь өндөр учраас уран бүтээлчдийн ашиг орлого өндөр, тийм учраас урлагийн хүмүүс энэ салбарт ажиллах хүсэл сонирхолтой байдаг. Төсөл нь олон бол кино нь олон, тэгээд улам мэргэшдэг гэж байлаа.

“Нэ Жа” -гийн туршлага нь Хятадын хүүхэлдэйн киноны салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлэх болно гэж тус салбарын зарим хүмүүс үзэж байна.

Шанхайн их сургуулийн Шанхайн кино коллежийн дэд профессор Чи Вэй хэлэхдээ, Хятадын киноны салбар бүтцийн тохируулалт хийж, шинэ төлөв байдалд орж буйг Нэ Жа нотоллоо. Хөрөнгө зөвхөн халуун цэгийн асуудал болон одыг дэмжих биш, жинхэнэ кино хийж буй продюсерт хөрөнгө оруулах нь сайн чиг хандлага гэж хувьдаа бодож байна гэжээ.

Хятадын киноны салбарын хүмүүсийн хүчин чармайлтаар Хятадын хүүхэлдэйн кино өнгөрсөн арван жилд сайн хөгжлөө олж,“Нэ Жа”, “Цагаан могойн домог”-оос өөр  “Бичин багш эргэж ирсэн нь” зэрэг хүмүүсийн талархлыг хүлээсэн кинонуудыг зохион бүтээжээ.

Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Хятадын киноны салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн хэрээр дотоодын уран бүтээлчид Хятадын агуулга бүхий уран бүтээлд ур чадвараа гайхуулах өргөн боломжтой болно гэж шинжээчид үзэж байна.