ӨМӨЗО нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн томоохон бүс нутаг бөгөөд бүх Хятадын тавны нэг хувийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлж байдаг. 2021 оны байдлаар, Өвөр Монгол 1 сая 434 мянган саалийн үнээ, 6 сая 730 мянган тонн сүүн үйлдвэрлэлээр Хятадын эхний байранд жагсаж, сүүний аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн өртөг 200 тэрбум юаниас давсан байна. Ши Жиньпин ӨМӨЗО-д 100 тэрбум юанийн сүүний үйлдвэрийг хөгжүүлэхийг заавар болгосноос хойш Өвөр Монголын холбогдох салбар сүүний үйлдвэрлэлийг сэргээхэд бүхий л хүчин чармайлт гаргасаар иржээ.
Өвөр Монгол нь 100 сая га талбай бүхий байгалийн бэлчээртэй, цэвэр усны эх үүсвэр, тохиромжтой уур амьсгалтай байдгаараа дэлхийн хамгийн чанартай, хамгийн том сүүний эх бүсийг бүрдүүлэв. Өвөр Монгол өөрийн давуу талаа ашиглан, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх бодлого төсөл хэрэгжүүлж, чанартай тэжээлээр хангах, өндөр чанартай сортын тариалалт, дээд технологи бүхий фирм зэрэг гол зүйлүүдэд түлхүү анхаарал хандуулж, чанартай сүүний эх үүсвэрийн бааз, уламжлалт цагаан идээ зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх нэгдсэн хүчин бүрдүүлэх “Сүүний үйлдвэрлэлийг сэргээх талаар хэрэгжүүлэх санал ”, “Үндэсний уламжлалт сүүний үйлдвэрлэлийг бүс нутагт хөгжүүлэх арга хэмжээ”, “Сүүний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын чухал баримт бичгийг нийтэлсэн бол "ӨМӨЗО-ны сүүний аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх 9 бодлого, арга хэмжээ"-ийг нийтэлсэн нь өмнөх чухал бодлогод хүчтэй нэмэлт болсон юм.
Энэ 9 бодлого, арга хэмжээний дагуу тусгай сан байгуулах, тодорхой төсөл хөтөлбөрт нөхөн олговор олгох тоо хэмжээний талаар урьд өмнө байгаагүй өндөр түвшинд буюу жил бүр 1 тэрбум юаньд хүрсэн бол дээр нь жилийн үндэсний тусгай сангийн 773 сая юань, өөртөө засах орны санхүүгийн 476 сая юанийг нэмээд Өвөр Монголын сүүний үйлдвэрлэлийг сэргээхэд оруулсан нийт хөрөнгө оруулалт жил бүр 2 тэрбум 250 сая юаньд хүрэх төлөвтэй байна.