7-р сарын 10-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Италийн ерөнхийлөгч Маттарелла нар "Италийн гарал үүсэл-Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн"-гийн нээлтийн ёслолд баярын захиа илгээлээ.
Ши Жиньпин: Бие биенээ хүндэтгэж, жаргал зовлонгоо хамтатган, эв найрамдалтай зэрэгцэн орших нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн зөв зам гэж онцлоод, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран эрх тэгш, харилцан суралцах, мэдээлэл солилцох, багтаамжтай байх соёл иргэншлийн үзэл ойлголтыг эрхэмлэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг байгуулахад бэлэн байна гэжээ.
Маттарелла баярын захидалдаа, соёлын хамтын ажиллагаа бол Итали Хятадын найрамдлын чухал хэсэг юм. Цар тахлын нөхцөл байдалд Итали улс Хятадад "Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн" зэрэг Итали-Хятадын соёл аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулж байгаа нь хоёр орны гүн гүнзгий харилцааг бүрэн нотолж байна. Олон улсын нийгэмлэг одоогоор олон сорилттой тулгарч байгаа бөгөөд эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны ачаар л бид тэгш шударга, урт удаан хугацааны шийдлийг олж чадна. Итали, Хятад хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаална гэдэгт итгэлтэй байна гэжээ.
"Италийн гарал үүсэл-Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн" мөн өдөр Бээжинд нээгдэв.