Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлжээ
2022-07-11 15:22:38
Share
Share this with Close
youtube WeChat

Долоодугаар сарын 11-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-ын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээжээ.

Тэрээр, “Хятад, Монгол бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш, хамтын ажиллагааны үнэнч түнш юм. Хоёр орны харилцааг хамгаалан хөгжүүлэх нь хоёр талын язгуур болон алс хэтийн ашиг сонирхолд нийцнэ. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоолоо. Миний бие хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан авч үздэг бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамт стратегийн өндөрлөг болон алс хэтийн зогсцоос хоёр орны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг удирдаж, иж бүрэн стратегийн түншийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлж, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээхэд бэлэн байна” гэжээ.

Д.Хүчитбаатар