Галт тэрэгний кондуктор Михрибан Хеит
2022-07-12 15:55:32
Share
Share this with Close
youtube WeChat

Михрибан Хеит бол Хятадын төмөр замын Курэл зорчигч тээврийн T9526 хурдны галт тэрэгний кондуктор юм. Түүний ажиллаж байгаа галт тэрэг Өрөмч-Хотений хооронд аялж, 1996 км замыг туулахдаа үндэстний цөөнхийн оршин амьдарч байгаа бүсээр зорчиж байдаг тул тэрээр  үндэстний эв нэгдлийг сурталчлан хүмүүс эв нэгтэй байхыг сануулж үргэлж явдаг юм. Уг галт тэргээр зорчих нь Шиньжяны олон үндэстний ард олны хамгийн түрүүний сонголт болжээ. 

Михрибан Хеит энэ галт тэргэн дээр 20 шахам жил ажиллаж, Шиньжян төрөм замыг хөгжлийг биечлэн өнгөрүүлсэн нэгэн. Тэрээр зорчигчдод үйлчлэх ийн зэрэгцээ галт тэргэн дээрх радиогоор нутгийн онцлог бүтээгдэхүүн, аялал жуулчлалыг цэгүүдийг танилцуулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулахад дөхөм үзүүлж ирсэн. Мөн видео бичлэг хийж, нийгмийн сүлжээгээр нутгийн бүтээгдэхүүнээ борлуулж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн нэгэн юм.