Хятадын баруун хойд хилд орших Шиньжян Уйгурын өөртөө засах орон “Гуа жимсний нутаг” нэртэй бөгөөд Турпаны усан үзэм, Хамигийн амтат гуа, Хотойны чавга нь гадаад дотооддоо алдартай төдийгүй чинжүү, улаан лооль, хөвөнгийн гол үйлдвэрлэлийн бүс юм.
Сүүлийн жилүүдэд Бэйдөү навигацийн автомат жолоодлогын систем, нисгэгчгүй онгоцоор шүрших, ухаалаг усалгаа, механикжсан хөвөн түүх зэрэг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хэрэгслийг ашигласнаар Шиньжяны уламжлалт газар тариалан нь улмаар өндөр чанартай, өндөр үр ашигтай ажиллаж байна.