Гадаад оюутнууд үзүүлбэр тоглолтоо үзүүлэв
2022-07-13 11:46:41
Share
Share this with Close
youtube WeChat

"Бүс ба зам, Торгоны нийслэлтэй танилцах" арга хэмжээнд оролцож буй Чэндү-гийн спортын дээд сургуулийн гадаад оюутан Микронезын Рик укулелегээр өөрийн зохиосон дуугаа хөгжимдөж байна. Тэрээр хэлэхдээ, "Би Хятад улсад, Сычуань мужийн Наньчүн хотод дуртай. Наньчүн бол маш үзэсгэлэнтэй хот. Хоол ногоо нь амттай. Би эндэхийн Жанфэй үхрийн мах, хайрсан боов идэх дуртай" гэж билээ.

Арга хэмжээнд оролцож буй гадаад оюутнууд ур авъяасаа харууллаа. Үүнд Пакистаны дуу бүжиг, Бангладешийн уламжлалт хувцасны үзүүлбэр болон уран уншлага зэрэг нь олны анхаарлыг татав.