Хөнгөн атлетикийн ДАШТ болох гэж байна
2022-07-13 20:36:57
Share
Share this with Close
youtube WeChat

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн орон нутгийн цагаар долдугаар сарын 15-24-нд АНУ-ын Орегон мужийн Евгений хотод болно, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн эцсийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн жагсаалтын дагуу энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 192 улс орон болон бүс нутгийн 1972 тамирчин оролцох юм байна. 

Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нийт 53 тамирчин багтжээ, үүнд эрэгтэйн 100 метрийн Ази тивийн дээд амжилтын эзэн Су Бингтиань, 2020 оны Токиогийн олимпийн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлтийн аварга Гун Лизяо, Токиогийн олимпийн эмэгтэйн жад шидэлтийн аварга Лю Ши Ин, 2016 оны Риогийн олимпийн эмэгтэйн 20к-ийн спорт алхалтын аварга Лю Хунд зэрэг алдартай тамирчид багтаж байна.