Хятадын Статистикийн үндэсний газрын мэдээлснээр, Хятад улсын зуны газар тариалангийн ургацын гол болох 25 бүс 2022 онд нийт 26 сая 530 мянган га газар тариалан эрхэлсэн нь 2021 оныхоос 92.1 мянган га илүү болж, 0.3%-р нэмэгджээ. Үүнд улаан буудайн тариалалтын нийт талбай нь 22 сая 962 мянган гад хүрч, 2021 оныхоос 50.8 мянган га илүү буюу 0.2%-р нэмэгджээ.
Тэгвэл Хятад улсын зуны газар тариалангийн га бүрийн дундаж ургац 5555.6 килограммд хүрч, 2021 оныхоос 0.6%-р нэмэгдсэн бол нийт ургацын хэмжээ 147 сая 390 мянган тоннд хүрч, 2021 оныхоос 1%-р нэмэгдсэн аж.