Бүртгэлийн дагуу, 2022 оны 6-р сард Шиньжян давхцан тооноор 23.92 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх сарынхаас 66.39%-иар нэмэгдэж, аялал жуулчлалын нийт орлого 17 тэрбум 412 сая юаньд хүрсэн нь өмнөх сарынхаас 89.69%-иар нэмэгджээ. 7-р сарын 1-ээс 21-ний өдөр Шиньжян нийт давхцан тооноор 25 сая 540 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 15.7%-иар нэмэгдсэн бол аялал жуулчлалын орлого 19.1 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.67%-иар нэмэгджээ.
Тэгвэл Шиньжян яагаад хүмүүсийн хамаг аялах дуртай газар болсон тухай ШУӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Шиньжян үзэсгэлэнт байгаль, баялаг соёлын өвтэй бөгөөд нутаг орны маш өвөрмөц онцлогтой. Өнөөгийн байдлаар Шиньжянд аялал жуулчлалын А зэрэглэлийн бүсийн тоо 639-д хүрсэн бөгөөд үндэсний хэмжээний 5А зэрэглэлийн 17 аялал жуулчлалын бүс байгаа нь үндэсний хэмжээнд эхний гуравт жагсаж байна гэжээ.