Төвөд охин нутгийнхаа өвөрмөц бүтээгдэхүүнийг борлуулж байна
2022-07-27 21:48:10
Share
Share this with Close
youtube WeChat

Дай Чин Юн Цүө энэ жил 25 настай. Хятадын Хөх Нуур мужийн Юй Шүгийн төвөд үндэстний өөртөө засах жөүгийн Шян Гү тосгонд төрж өсжээ. 2019 онд их сургуулиа дүүргээд сарын 10 мянган юанийн цалинтай  борлуулалтын ажлаа хаяад нутагтаа буцсан юм.

“Аавын дэлгүүрт туслах шаардлагатай дээрээс нь би өөрөө ч хөрөнгө босгож, нутгийнхаа бараа бүтээгдэхүүнийг борлуулах мөрөөдөлтэй байлаа.” гэж Дай Чин Юн Цүө ярьж байлаа.

Хөдөө орон нутгийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын замыг өргөтгөхийн тулд Дай Чин Юн Цүө компани байгуулж, нутгийнхаа 40 гаруй малчин болон хороололтой нийлүүлэлт борлуулалтын гэрээ байгуулсан бөгөөд Төвөд Сычуань Юньнань зэрэг нутгийн өвөрмөц бараа бүтээгдэхүүн борлуулдаг 30 орчим төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Он гарснаас хойш Дай Чин Юн Цүө лайв хийж бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн бөгөөд одоод хүртэл лайваар борлуулсан орлого нь 390 мянган юаньд хүрсэн ба энэ оны эхний хагасын борлуулалтын нийт орлого нь 1.2 сая юаньд хүрчээ. Дараагаар тэрээр малчин бүсгүйчүүдийн гар урлалын бүтээгдэхүүнийг борлуулж орлогыг нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.