Олон улсын ДОХ-ын эсрэг 24-р их хурал болно
2022-07-28 16:08:03
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын ДОХ-ын эсрэг 24-р их хурал \AIDS 2022\ тухай орон нутгийн цагаар 7-р сарын 29-с 8-р сарын 2-ны өдрүүдэд Канадын Монреаль хотод болно. Энэхүү хурал нь ДОХ-той тэмцэх дэлхийн хамгийн том, хамгийн чухал хурал байж, цар тахал үүссэнээс хойш анх удаагаа офлайн хэлбэрээр зохиогдох гэж байна. 

Хуралын үеэр НҮБ-ын ДОХ-той тэмцэх агентлаг дэлхийн хэмжээнд ДОХ-ын халдварын тухай сүүлийн үеийн тоон мэдээллийг нийтлэх болно. Ойлгосноор дэлхийн хэмжээнд 2020-2021 онд шинээр ДОХ-оор халдварласан хүний тоо зөвхөн 3.6 хувиар буурч, 2016 оноос хойших хамгийн доор үзүүлэлт болжээ. 2021 онд минут тутамд  нэг хүн ДОХ өвчний улмаар нас барж, жилд нийт 650 мянган хүн нас баржээ. Өндөр орлоготой орнуудын эрүүл мэндийн тусламж буурч, 2021 онд ДОХ өвчний эсрэг ашигласан олон улсын тусламжийн мөнгө 2020 оныхоос 6 хувиар буурсан бол орлого багатай улс орнуудын ДОХ өвчинд зарцуулах хөрөнгө мөнгө хоёр жил дараалан буурч, ядуу орнууд өр төлбөрөө төлөх гэж тэмцэж, эрүүл мэндийн салбараа дэмжих чадалгүй болсон байна. 2025 он гэхэд бага, дунд орлоготой орнуудад ДОХ-ийн халдвартай тэмцэх зардал 8 тэрбум долларын хомстолд орох эрсдэлтэй байна. 

Үүний зэрэгцээ арьс өнгөний тэгш бус байдал нь ДОХ-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Их Британи, Америк, Австрали, Канад зэрэг орнуудад энэ асуудал нэлээд илэрхий байгаа юм.