Сүүлийн үед Хятадын музейнүүд дижитал технологийг ашиглан, влог лайв зэргийн хэлбэрээр “Унтаж” байсан түүхэн дурсгалт зүйлсийг сэрээж, хүмүүсийн өмнө дэлгэж байна.
2020 оноос эхлэн Сань Шин Дүй музей Хятадын Төв Радио Телевизтэй хамтран “12K ойрын зайнаас эрдэнэсийн санг харах нь” зэргийн нэвтрүүлэг бэлтгэж, HD дэвшилтэт технологиор алтан царайтай хүрэл хүний толгой зэргийн түүхэн дурсгалт зүйлсийг хүмүүст нарийн тайлбарлан харуулж байна.
Статистик тоо баримтаас харахад, 2021 оны байдлаар, Хятад улсад бүртгэгдсэн музей нийт 6183 байгаа бөгөөд 36 мянган удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж, давхацсан тоогоор 779 сая хүн музейтэй танилцжээ. Дэвшилтэт технологи болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэ арга хэлбэр нь музейн мэдээллийг цацахад өргөн боломж олгож байна.