RCEP-гийн гишүүн орнууд яармагт оролцов
2022-07-30 17:53:52
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 25-30-ны өдрүүдэд 2022 оны Хятадын олон улсын хэрэглээний барааны үзэсгэлэн яармаг Хятадын хамгийн өмнөд муж болох Хайнань мужийн Хайкөү хотноо  "Нээлттэй боломжийг  хуваалцаж, сайхан амьдралаа хамтран цогцолъё" уриан дор болов.

RCEP-ийн гишүүн орнуудын хувьд Япон, БНСУ, Индонез, Вьетнам, Таиланд, Малайз, Сингапур, Лаос зэргийн улс орнууд төлөөлөгчдөө томилон үзэсгэлэн яармагт оролцуулсан байна.