2008 онд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Вэньчуаньд болсон газар хөдлөлтийн гамшгаас авран туслах явцад гамшигт нэрвэгдсэн ард олон цэрэг байлдагчдад чанасан өндөг хүргэж өгч байгаа нь.
Үер ус, газар хөдлөлт зэрэг байгалийн аюул гамшиг тохиолдоход ардын армийн цэрэг байлдагчид хамгийн түрүүнд гавшгайлан ажиллаж олон түмний амгалан төвшин байдлыг сахин хамгаалдаг билээ. Жилийн дөрвөн улиралд салхи бороо тохиосон ч цэцэг байлдагчид хөлсөө урсгасан зүтгэсээр байдагт нь ард олон баярлан талархаж, хамгийн энгийн арга хэлбэрээр хайраа илэрхийлдэг.
Хятадын төв нутгийн Хубэй мужийн Хуан Мэй сяньд Ху Лянхуа үертэй тэмцэн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын командлагчийн карманд ч чанасан өндөг хийж өгч байгаа нь.
2020 оны 7-р сарын 12-нд аадар борооны улмаас Хубэй мужийн Хуан Мэй сяний Као Тянь Хэ голын усны түвшин дээшилж, ойролцоох олон мянган ард олны амь насны аюулгүй байдалд заналхийлж, энэ бүс нь Хубэй мужийн цэргийн тойргийн цэрэг байлдагчдын үерийн гамшигтай тэмцэн гамшгийн эрсдэлийг бууруулах тэмцлийн гол талбар болсон байв. Гамшгийн эрсдэлийг бууруулах ажлаа дуусгаад буцах гэж байтал нэгэн эгч шахцалдан гарч ирээд Үер, гангийн гамшгийн эрсдэлийг бууруулах командлалын газрын дэд командлагч Ма Таогийн карманд нь хоёр чанасан өндөг хийж өгөв.
Энэ эгчийг Ху Лянхуа гэдэг, энэ жил 59 настай, гэр нь Као Тянь Хэ голын хөвөөнд байдаг. Голын усны түвшин дээшилж голын хөвөөн дэх тоосгон ханыг унагаж, Ху Лянхуагийн таримлын газар үерт автжээ. Залуу цэрэг дайчид аадар бороог үл хайхран гамшгийн эсрэг тэмцэж, бороо зогссоны дараа ч шатам халуун наранд савтай элс үүрэн хашлага даланг засчээ. Тосгоны иргэд ногоон буурцагийн шөл хийж, өндөг чанаж, үертэй тэмцсэн цэцэг байлдагчдад хүргэж өгөхийг боджээ. Гэтэл цэрэг байлдагчид бүгд сахилга журмыг хатуу журамлаж хэрхэн ятгасан ч авахгүй байлаа. Иймээс Ху Лянхуа дэд командлагчийн карманд нь чанасан өндгөө чихэж өгсөн байв.
\Уртнасан.\